СЭЛЭНГЭ: Шилдэг албан хаагчдынхаа гэрлэх ёслолын ажиллагааг ёс төртэйгөөр зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-27 08:51:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын удирдлагын багаас залуусынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байна.

 

Онцгой байдлын хүнд хүчир албанд амь бие, сэтгэл зүрхээ зориулан, шантралгүй ажиллаж байгаа залуусдаа сэтгэл санаа, итгэл зүтгэлийн дэм хайрлах үүднээс тус ангийн дарга, хурандаа Г.Галбадрах санаачлан шилдэг 6 албан хаагчийнхаа гэрлэх ёслолын ажиллагааг ёс төртэйгөөр зохион байгуулж, гал голомтыг нь бадраажээ.

 

Эдгээр залуус нь Онцгой байдлын онцгой албанд ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа Э.Баатарбилэг, Ц.Бямбадорж, М.Батбадрал, Б.Шинэбаяр, Д.Мөнгөншагай, Ц.Ууганбаяр нар байлаа.

 

Монгол Улсынхаа өрх бүлд шинээр нэгдэн өргөө цагаан гэрийнхээ өрхийг татаж үүдээ нээсэн залуусдаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тус бүрд нь 500.000 төгрөгийн мөнгөн дэмжлэгийг үзүүлж, мэндчилгээ дэвшүүлснийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун танилцуулан, баяр хүргэж гардуулан өглөө.

 

Залуусын гэрлэх ёслолын үйл ажиллагаа Дархан-Уул аймгийн Гэрлэх ёслолын ордонд болсон байна. 

Холбоотой мэдээ