Их Британийн парапланы нисгэгчийг хөнөөсөн хэрэгт хоёр этгээдийг сэжигтнээр татжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-09-13 13:06:34

БЭЭЖИН. /Xinhua/. Монголын төвийн нутгийн Архангай аймагт Их Британийн парапланы нисгэгчийг хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан хоёр этгээдийг сэжигтнээр татан баривчилсан тухай цагдаа нар мэдэгдлээ.

Их Британийн парапланы нисгэгч Стив Нэшийн цогцос энэ сарын 1-нд Архангай аймгаас олдсон бөгөөд цагдаа нар хоёр эрэгтэйг сэжигтнээр татан баривчилсан байна.

Одоогоор, Улсын Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид Архангай аймагт очин тус аймгийн цагдаа нартай хамтран мөрдөн шалгалт хийж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Стив Нэшийг цээжин тус газар нь хутгалсны улмаас цус алдан нас баржээ.

Монголын ГХЯ болон Монгол дахь Их Британийн ЭСЯ хохирогчийн ар гэрийнхэнтэй холбоо барьж, холбогдох мэдээллийг цаг тухайд нь өгч байна. Нэшийн цогцсыг энэ долоо хоногт Их Британи руу явуулна.

Олон улсын парапланы "Cross Country" сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт “Их Британийн 53 настай парапланы нисгэгч Монголд дээрэмдүүлэн амиа алдлаа. Түүний гадаад паспорт болон мөнгө хэргийн газарт байгаагүй” гэж мэдээлж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ