“Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2016”  үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-12 17:35:22

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу энэ сарын 09-нөөс 09-11-ний хооронд “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2016” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өнгөрлөө.

Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн газраас жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулж хэвшээд эдүгээ 11 дэх жилээ зохион байгуулагдаж буй нь энэ юм.  Үзэсгэлэн худалдаанд Хэрлэн сумын гурван  аж ахуйн нэгж, есөн хоршоо, бүлэг нөхөрлөл 74 иргэн, долоон  нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй оролцжээ. Худалдаанд оролцсон иргэд, аж ахуй нэгжүүл нийтдээ 26.5 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр гурван номинацид шилдгүүдээ тодруулсан. “Шилдэг хүнс үйлдвэрлэгч”-ээр Цагаан-Овоо сумын “Элст цагаан тэмээт” хоршоо,  “Шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр  Хэрлэн сум “Дорнын тариа ХХК”, “Шилдэг зохион байгуулалттай сум”-аар Баяндун сум “Шилдэг зохион байгуулсан мэргэжилтэн”-ээр  Баянтүмэн сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн Э.Нандиннавч нар шалгарчээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ