Мотоцикльтой аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-12 15:09:33

Булган аймгийн Бүрэгхангай сумын хэсэг иргэн мотоцикльтой тойрон аялал хийлээ. Энэ нь сумын ИТХ, ЗДТГ, Залуучуудын холбоо, багийн удирдлагуудад нутгийн хилийн цэсийн батлагдсан цэг, заагуудыг таниулах  зорилготой юм байна.

Энэхүү "Мотоцикльтой аялал"-д  9 мотоцикль, 13 хүн оролцож, 2016 оны 09-р сарын 06-ны өдрөөс 2016 оны 09-р сарын 09-ний өдрүүдэд Бумбат багийн нутаг "Ваарын даваа"-наас эхлэн нар зөв сумын хилийн орчмоор тойрон аялал хийжээ.

Булган аймгийн Бүрэгхангай сум нь Хишиг - Өндөр, Дашинчилэн, Рашаант, Орхон  сумдтай хил залгаа оршдог юм.

                                                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ