СЭЛЭНГЭ: Шизуока мужийн мэргэжилтэн, судлаачид Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-15 11:04:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг, Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын мэргэжилтэн, судлаачид тус аймагт ажиллаж байна.

 

Дээрх бүрэлдэхүүнд Япон Улсын Шизуока мужийн ЗДТГ-ын газар тариалан, ойн аж ахуйн чиглэлийн 4 ахлах мэргэжилтэн, судлаачид иржээ.

 

Тэд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Сүхбаатар, Сайхан, Орхон суманд хүлэмж болон ил талбайн талаар сургалт зохион байгуулж байгаа юм.

 

Мөн хүлэмж, ил талбайн хүнсний ногооны тариалалттай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. 

Холбоотой мэдээ