ГОВЬ-АЛТАЙ: "Бэлэн бай" сургалт Бигэр суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-07 15:12:51

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олон нийтэд олгох "Бэлэн бай" сургалт Бигэр суманд боллоо.

Говь-Алтай аймгийн Улаан загалмай хороо, Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөлтэй хамтран Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяны хүрээнд зургаадугаар сарын 5-6-ны өдрүүдэд Бигэр сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, иргэд, сурагчдыг хамруулан зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв. Ингэхдээ газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед осолдсон иргэдийг өндрөөс аврах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага, сэтгэлзүйн тусламж үзүүлэх, нурангиас аврах ажиллагаа зохион байгуулж, онолын хичээлээр олж авсан мэдлэгээ бататгаж гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага, сургуулиуд явуулсан байна. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модуль хичээл, гарын авлагыг ашиглан Бигэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10᠎᠎᠎᠎-11 дүгээр ангийн сурагчдад мэдлэг олгож, сургаж дадлагажууллаа.


Үүний сацуу Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн томилгоот бие бүрэлдэхүүний бэлэн байдал, хувийн үүргэвчинд үзлэг хийн, сумын Анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон анхны тусламжийн нөхөрлөлийн гишүүдэд эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх онол, дадлага хослосон сургалтыг ийнхүү амжилттай явууллаа хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ