ХасБанкны хувьцааны анхдагч арилжааг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-29 13:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХасБанкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр боллоо.


Цан цохих ёслолд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ХасБанкны ТУЗ-ийн дарга Санжай Гүпта, тус банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав нар оролцов.


ХасБанк нийт хувьцааныхаа 5.01 хувь буюу 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр нэгж хувьцааг 677 төгрөгөөр санал болгож байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа ирэх 6 дугаар сарын 5-ны 16:00 цагт хаагдана.


Арилжааны үндсэн андеррайтераар Райнос Инвестмент, туслах андеррайтераар Өлзий энд Ко Капитал ҮЦК-иуд ажиллаж байна. ХасБанк олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийг үйл ажиллагаагаа өргөтгөхөд зориулах буюу зээлийн болон санхүүгийн түрээсийн багцаа нэмэгдүүлэхэд зарцуулна хэмээн мэдэгдлээ.  

Холбоотой мэдээ