ДОРНОГОВЬ: Өсвөрийн бүжигчдийн улсын уралдаанд 600 гаруй хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-23 08:50:59

Сайншанд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын XVI наадам 2023 оны тавдугаар сарын 20-21-нд Сайншанд хотод боллоо.

Уралдааны бага насны хамтлаг төрөлд тэргүүн байрт Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх "Ирмүүн-7" хамтлаг, бага насны эрэгтэй гоцлол төрөлд тэргүүн байрт Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх Ирмүүн клубийн Лхагва-Очирын Сумъяа, бага насны эмэгтэй төрөлд тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мөнхнарангийн Маргад, дунд насны хамтлаг төрөлд тэргүүн байрт Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх "Ирмүүн-6" хамтлаг,дунд насны гоцлол эрэгтэй төрөлд тэргүүн байрт Дорноговь аймгийн Magic dance клубын сурагч Баттайваны Эрхэм-Эгшиглэн, нар шалгарав.


Дунд насны гоцлол эмэгтэй төрөлд тэргүүн байрт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Odnoo's dance клубийн "Гал голомт" хамтлагийн гоцлол бүжигчин С. Анужин,ахлах насны хамтлаг төрөлд тэргүүн байрт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Odnoo's dance клубын "Гал голомт" хамтлаг, ахлах насны эрэгтэй төрөлд тэргүүн байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч Батнасангийн Одбаяр ахлах насны эмэгтэй төрөлд тэргүүн байрт Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн Цэрэнбаатарын Буянхишиг нар тус тус шалгарлаа.

Энэ удаагийн наадамд найман аймаг, дөрвөн дүүргийн 600 гаруй оролцогч авьяас чадвараа сорин оролцжээ.  

Холбоотой мэдээ