ХОВД: Хачигт халдварын эрсдэлд өртсөн 30 гаруй тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-10 12:11:13

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 2023 он гарсаар хачигт халдварын эрсдэлд өртсөн 36 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эрсдэлд өртсөн иргэдээс сорьц авч Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид шинжлүүлэхэд хачигт риккетсиозын 1 тохиолдол батлагдсан. 

Хачигт халдварын эрсдэлт үе эхэлсэн байгаа тул иргэд хачигт халдвараас өөрийгөө сэргийлж, биедээ хачиг орсон эсэхийг тогтмол шалгахыг мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн хачигт хазуулсан тохиолдолд Зоонозын өвчин судлалын төв болон харьяа сумын эрүүл мэндийн төвд очиж, заавар зөвлөгөө авах, лабораторийн шинжилгээнд заавал хамрагдахыг анхаарууллаа.

Ховд аймагт 4 дүгээр сард хачигт халдварын танадалт судалгаа хийсэн. Судалгаанд Дуут сумын 4 сектор, 35612 га талбайг хамруулсан юм.  Тус ажлын гол зорилго нь хачгаар дамжих халдварын байгалийн голомт илрүүлэх, идэвхжлийн төлөв байдал, зүй тогтлыг судлах, нягтшилтын зураглал хийхээс гадна цаг уурын үзүүлэлт, агаарын чийгшилт, салхины хурд, агаарын даралт хур тунадас зэрэг нь хачигт хэрхэн нөлөөлж байгааг судлах байсан. 

Холбоотой мэдээ