ХӨВСГӨЛ: Цахилгаан эрчим хүч хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн
/МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймгийн хэмжээнд өнөөдөр 13.00-17.00 цагийн хооронд бүх хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг
хязгаарлана гэж Хөвсгөл Эрчим хүч компани мэдээллээ.
Энэ үеэр Мөрөнгийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах
агаарын шугамд гарсан гэмтэл устгах ажлыг хийнэ.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн
чөлөөлсний дараа хийдэг тул иргэдийг хэрэглээгээ түр зохицуулан бэлтгэлээ
хангахыг анхаарууллаа.
Тус
компани Хөвсгөл аймгийн 17 сум суурины 21600 гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүчийг түгээж байна.