ХОВД: 569.9 мянган толгой төл мал бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-05 09:49:59

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд нийт 1405.5 мянган толгой хээлтэгч төллөхөөс одоогийн байдлаар 660.4 мянган толгой мал төллөжээ.

Үүнийг тодруулбал, ингэ 2901, гүү 6185, үнээ 20809, эм хонь 282435, эм ямаа 348090 толгой төллөж, мал төллөлтийн хувь 47.0 хувьтай байна.

Гарсан нийт төл малаас 569.9 мянган толгой төл бойжиж, төл бойжилт 86.3 хувьтай байна.

Төлийн хорогдол нийт 90534 толгой байна. Мөн 42164 толгой мал хээл хаясан. Энэ нь цаг агаарын цочмог хүйтрэл, салхи шуургатай холбоотой.   

            

Холбоотой мэдээ