ХОВД: Онцгой байдлын албаныхан 7000 гаруй мод тарьж, 10 мянган суулгац бэлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-20 11:18:27

Жаргалант /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.  

Тус байгууллага энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 10 хүний амь, иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 560 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна.


Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн дөрвөн сумын нутагт 7000 гаруй мод тарьж, 10 мянган суулгац бэлджээ.

Ирэх намар гэхэд Ховд хотод үлгэр жишээ болохуйц ногоон байгууламж бүхий “Аврагчдын гудамж”-ийг хүлээлгэн өгч, усан спортын сургалтын төвдөө хүүхэд, залуус болон баруун бүсийн төрийн цэргийн байгууллагын алба хаагчдыг үнэ төлбөргүй сургахаар төлөвлөсөн байна.

"Гамшиг, ослын давтамж нэмэгдэж, улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрс өөрчлөгдөж байгаа энэ үед бүх нийтээрээ сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь нэн чухал. Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй нягт хамтран ажиллаж, ард иргэдийг гамшиг, ослоос өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг, чадвартай болгоход онцгой анхаарах шаардлагатай" гэж Ерөнхийлөгч хэлэв. 

Холбоотой мэдээ