Монголын эрэгтэйчүүдийн баг "А" хэсгийг тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна.
Монголын эрэгтэй баг "А" хэсгийн эхний тоглолтоо Тайваньтай хийж 21:19-өөр буулган авсан юм. Тайваний эсрэг А.Ананд 10, Д.Дэлгэрням 8 оноо авчээ.
Эхний тоглолтдоо Тайванийг 21:19-өөр хожсон
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо зохион байгуулагч орон Сингапурын
багтай хийж 22:9-өөр буулган авч "А" хэсгийг 2 хожилтой тэргүүлж
шөвгийн наймд шалгараад байна.
Ингэснээр манай эрэгтэй баг шөвгийн наймд Казахстаны
шигшээ багтай тоглоно.