УИХ-ын нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-27 15:35:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс өнөөдөр сэтгүүлчид УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн товыг хэдийгээр товлож буй талаар тодрууллаа.


Тэрбээр энэ тухайд “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүн чөлөөлөгдсөнөөс хойш буюу нөхцөл байдал үүссэнээс 50 хоногийн дотор сонгуулийг зохион байгуулна гэсэн заалт бий. Одоогоор УИХ тов тогтоогоогүй байна. УИХ 50 хоногийн дотор товыг тогтоох ёстой” гэсэн хариулт өгсөн юм.


УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганы энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул түүний хүсэлтийг хэлэлцсэн нь энэ юм.

Холбоотой мэдээ