Мэргэжилгүй 75 иргэн оёдолчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-02 02:19:43

Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Богд Шүтээн ХХК, Дэлхийн Зөв ОУ-ын байгууллага хамтран ажилгүй иргэдэд түр дамжаа хичээллүүлж, хоёр дахь төгсөлтөө хийжээ.

Тодруулбал Улиастай сумын зургаан багийн ажилгүй 24 иргэн оёдолчны нэг сарын сургалтанд сууж амжилттай төгсжээ. Өнгөрсөн гуравдугаар сард анхны сургалтад 54 ажилгүй иргэн 21 хоног суралцаж төгссөн байна.

Дашрамд Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос ажил мэргэжилгүй иргэдэд мэргэжил олгох зорилгоор төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулдаг байна. Тухайлбал оёдол, эсгүүр, үсчин, гоо сайхан, жижиг бизнес эрхлэх бизнесийн шилдэг санаанууд өгөх, төсөл хамтран бичих зэрэг сургалтуудыг хийдэг аж.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Холбоотой мэдээ