Эмэгтэй уран бүтээлчид үзэсгэлэнгээ толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар МОНЦАМЭ/. Монголын урчуудын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон гаргадаг “Эмэгтэй уран бүтээлчид-2023” үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимын Арт галерейд энэ сарын 4-нөөс үзэгчдийн хүртээл болж байна. Дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээлээ туурвидаг 90 гаруй эмэгтэй уран бүтээлч энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй оролцож буй юм.
Энэ жил уг үзэсгэлэнг үндэсний хэмжээний "Харилцан хүндэтгэе-2023" аяны хүрээнд "Надаас, танаас, биднээс эхлэлтэй" уриатай зохион байгуулж буйгаараа онцлог байна. Өнгөрсөн жил МУЭ-ийн 80 жилийн ойн хүрээнд эмэгтэй бүтээлчдийн дуу хоолойг нэгдмэл байдлаар нийгэмд хүргэх, тулгамдаж буй асуудлуудад хандуулах зорилго бүхий “Саарал хайрцаг” нэртэйгээр толилуулж байв.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээр дамжуулан хар бараан мэдээгээр дүүрэн буй өнөөгийн нийгэмд бага ч гэсэн гэрэл гэгээ нэмэх зорилготой. Тус үзэсгэлэнгээс өдгөөгийн эмэгтэй уран бүтээлчдийн өнгө төрх, чансаа, мэдрэмж, үзэл хандлага зэргийг харж болно.