Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ий бөмбөгийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-01-25 13:43:19

ЖЕНЕВ. /FIFA/. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ албан ёсны бөмбөгийг Австралийн Сидней хотноо мягмар гарагт танилцууллаа.


OCEAUNZ” нэртэй бөмбөгийг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Австрали, Шинэ Зеландын соёл уламжлалыг шингээн бүтээжээ.


“Энэхүү бөмбөгийн загварыг зохион байгуулагч хоёр орны байгалийн өвөрмөц тогтоцоос санаа авч, Шинэ Зеландын Аотеароа арлын өргөн уудам уулс болон Австралийн Энэтхэгийн далайтай холбогдсон дүрслэлийг харуулсан” гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ/ мэдэгдсэн байна.


OCEAUNZ” бөмбөгөнд абориген зураач Черни Саттон, маори зураач Фиона Коллис нарын загваруудыг дүрсэлжээ. Мөн шүүгчдэд үнэн зөв мэдээллийг шуурхай өгөх зорилготой 2022 оны ДАШТ-ийхтэй ижил технологийг ашиглах ажээ.


Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ес дэх удаагийн ДАШТ энэ оны долоодугаар сарын 20-ны өдөр Шинэ Зеланд, Норвегийн шигшээ багуудын тоглолтоор эхэлж, наймдугаар сарын 20-нд Сидней хотноо өндөрлөнө.  

Холбоотой мэдээ