ӨНӨӨДӨР: Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: “Миллениум
плаза” төвд Эрүүл мэндийн
хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлэг хамтран зохион байгуулах
олон улсын “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЭМНЭЛ ЗҮЙН
СУРГАЛТ”-ын нээлт болно. Утас: 9907-7976.
10.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Уул уурхайн биржийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэнэ.
10.00
цагт: Нийслэлийн
“Хангарди” ордонд 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлнэ. Утас: 8975-5575.
11.00
цагт: Цус сэлбэлт судлалын
Үндэсний төвд жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдөр буюу “Цусны
донорын Үндэсний өдөр”-ийг 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ.
14.00 цагт: УИХ-ын Боловсрол,
шинжлэх ухааны, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
14.00 цагт: ҮСХ-нд “Зөвлөлдөх санал асуулгын түүврийн арга зүй” хэлэлцүүлэгтэй.