ХӨВСГӨЛ: Он солигдох мөчид 7 хүү, 2 охин төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-01 21:31:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт баярын өдрүүдэд Эх барих эмэгтэйчүүдийн эмч, аймгийн эх барих эмэгтэйчүүдийн Ерөнхий мэргэжилтэн Клиникийн профессор П.Отгонбаяр ахлагчтай ээлжийн хамт олон ажиллаж байна.


Тус аймагт он солигдох торгон мөчид 7 хүү, 2 охин шинээр төрсөн байна. Баярын өдрүүдэд амаржсан эх, төрсөн хүүхдэд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөн-Эрдэнэ Засаг даргын гарын бэлэг гардуулж, баяр хүргэлээ.


Аймгийн хэмжээнд жилд 2000-2500 эх амарждаг ажээ.




Холбоотой мэдээ