“Улаанбаатарын Мөнгөн үдэш”-ийн дараа 18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-30 14:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Д.Сүхбаатарын талбайд энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21.00-24.00 цагт Улаанбаатарын Мөнгөн үдэш” үйл ажиллагаа зохион байгуулах талаар мэдээллээ.


Түүнчлэн он солигдох мөчид нийслэлийн хоёр цэгт буюу Төв талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийх юм.


Оны сүүлийн өдөр нийслэлийн төв талбайд болох “Улаанбаатарын Мөнгөн үдэш” үйл ажиллагааны дараа нийтийн тээврийн 18 автобус иргэдэд үнэ төлбөргүй зорчин үйлчлэхээр болжээ.


Автобуснууд нийтийн тээврийн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу “А”, “B”, “С”-ээр тэмдэглэсэн зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Шинэ жилийг угтан Нийслэлийн тээврийн газраас хотын төв замын чиглэлд өнгөрсөн өдрүүдэд өвлийн өвгөний бэлэгтэй автобуснуудыг үнэ төлбөргүй зорчуулсан юм. 






Холбоотой мэдээ