ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймаг мал сүргийн тоогоор улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-30 09:53:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 6254494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүллээ. Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өссөн байна. Урьдчилсан дүнгээр тэмээ 2507, адуу 348466, үхэр 627501, хонь 3034428, ямаа 2241592 толгойг тус тус тоолуулжээ.

Хөвсгөл аймгийн нэг онцлог бол 6 дахь хошуу мал болсон цаа бугыг тоолдог. Энэ жил 2540 цаа буга тоолуулж, өмнөх оноос 99 толгойгоор өсжээ.

Тус аймгийн хэмжээнд нийт малын тоогоор Цагаан-Уул сум 527270 толгой мал тоолууллаа гэж аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.

 

Холбоотой мэдээ