БУЛГАН: Малын хорогдлын ихэнх нь мал маллагаа муугаас гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-16 09:02:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт том малын зүй бусын хорогдол энэ оны 10 сарын байдлаар 23.7 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.0 мянган толгой малаар буюу 9.2 хувиар өссөн байна. Хорогдсон малын 11.5 хувь өвчнөөр, 2.9 хувь аюулт үзэгдэлд нэрвэгдсэн, 4,4 хувь нь зэрлэг амьтанд бариулсан, 83.5 хувь нь мөсөнд цөмрөх, хад асганаас унах, өлдөх, даарах зэрэг мал маллагаа муу байгаа шалтгааны улмаас хорогдсон байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

    Нийт хорогдлын 7.0 хувийг адуу, 7.0 хувийг үхэр, 34.0 хувийг ямаа, 52.0 хувийг хонь тус тус эзэлж байна. Хишиг-Өндөр, Орхон, Сайхан, Баяннуур суманд аймгийн хэмжээний малын хорогдлын дийлэнх гарчээ. 

Холбоотой мэдээ