ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Булганд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэг өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-15 09:48:32

Булган /МОНЦАМЭ/ Ирэх оны улсын төсөвт батлагдсанаар Булган аймагт олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэг өмнөх жилийнхээс өссөн байна. Тухайлбал, тус аймагт 2023 онд улсын төсвөөс 8,9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох юм.


Энэ жил 5,4 тэрбум төгрөгийн дэмжлэг авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Улсын төсвийн санхүүгийн дэмжлэг нэмэгдсэн нөхцөлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт “Төрийн албан хаагчийн цалин нэмэгдсэн, нэгжид ногдох зардал өссөнтэй холбоотой” хэмээн тайлбарлалаа.


Булган аймаг 2020 онд 3,9, 2021 онд 3,5 тэрбум төгрөгийн улсын төсвийн дэмжлэг авч байсан талаар статистикийн мэдээллийн нэгдсэн санд мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ