ДУНДГОВЬ: Морьт отрядын жанжин, хошууч генерал Ч.Мижидийн нэрэмжит "ДӨЛ" тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Эрдэнэдалай суманд Морьт отрядын жанжин,
хошууч генерал, улсын заан Чимидийн Мижидийн нэрэмжит цэрэг спортын
"ДӨЛ" тэмцээн зохион байгуулж, сумын Ерөнхий боловсролын сургуулийн
10-12 ангийн 8 багийн 96 сурагч оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Цэрэг спортын “Дөл” тэмцээн нь хүүхэд
залуучуудад эх орон, тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах,
цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжлийг
олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх зорилготой юм.
Тус тэмцээнд Ц.Бумангэрэл багштай
Г.Цэрэнпунцаг ахлагчтай 12б анги
түрүүлсэн бол Э.Туяахүү багштай Н.Пүрэвбаатар ахлагчтай 11б анги, .Болормаа
багштай Ц.Цэрэнжамц ахлагчтай 10в анги, Л.Гэрэлмаа багштай Г.Өсөхбаяр ахлагчтай
10б анги удаах байруудад шалгарчээ.
Тэмцээнийг жанжин Ч.Мижид агсны төрөл
төрөгсөд, сумын ЗДТГ, ИТХ ивээн тэтгэж, зохион байгуулсан байна.
Хошууч генерал Ч.Мижид /1895-1955/
Түшээт хан аймгийн Түшээт чин вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн
Эрдэнэдалай сумын нутаг Хурдан бумбат хэмээх газар төрсөн. Тэрбээр 1933-1934 онд Багш нарыг бэлтгэх
сургууль, ЗХУ-ын Москва хотод ДЯЯ-ны дунд сургуульд тус тус суралцаж төгсжээ.
Ч.Мижид 1920 оноос Хошууны тамгын газарт
зарлага, туслах бичээч, эх зохиогчоор ажиллаж байгаад 1928 онд цэргийн албанд
татагдан ирж 1 дүгээр морьт дивизэд цэрэг, 1929-1934 онд ДХГ-ын тусгай салаанд
цэрэг, төлөөлөгч, тасгийн дарга, 1934 -1937 онд отрядын дарга, ДХГ-ын Төв
сургуулийн штабын дарга, 1937-1939 онд Монгол тээхийн дарга, 1939-1941 онд
МАХЦ-ийн Хуягт танкын газрын дарга, 1941-1942 онд Хэнтий аймгийн дарга,
1942-1949 онд Улсыг батлан хамгаалах эвлэлийн тѳв зѳвлѳлийн дарга, Ардын
ѳѳрийгѳѳ хамгаалах сайн дурын морьт отрядуудыг удирдах дарга, 1949-1950 онд
ДЯЯ-ны аж ахуйн хэргийг эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байгаад цэргийн
албанаас бэлтгэлээр халагдан «Хараа» амралтын даргаар ажиллаж байв.
Тэрбээр 1932 онд
баруун аймгуудыг хамарч дэгдсэн зэвсэгт бослогыг дарах, 1939 оны Халхын голын,
1945 оны чѳлѳѳлѳх дайнд оролцсон ахмад дайчин юм.