БУЛГАН: Эрт илрүүлэг үзлэг 15,4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-08 11:21:40

Булган /МОНЦАМЭ/ Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт Булган аймгийн 9,1 мянган иргэн хамрагджээ.

Энэ нь эрт илрүүлэг үзлэгт хамрагдвал зохих иргэдийн 15,4 хувь оролцсон байна. Үүний 46,8 хувь нь эрэгтэйчүүд, 53,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Бүрэгхангай, Орхон, Сайхан суманд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн явц хангалтгүй, хамрагдвал зохих иргэдийн 1,0-2,0 хувь үзлэгт орсон гэж аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Д.Нарантуяа хэллээ.

Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс бөөр, элэг, цөс, нойр булчирхайн үрэвсэл, ходоодны улайлт, бамбайн зангилаат өөрчлөлт, зүрх судасны өвчлөл нэлээд оношлогдож, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэж Эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна.

Холбоотой мэдээ