БУЛГАН: Булган аймаг “Гомсельмаш” үйлдвэртэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-03 13:39:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь улсын Гомель хотын “Гомсельмаш” комбайны үйлдвэртэй танилцаж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Аймгийн Засаг дарга үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, Булган аймагт тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтран ажиллахаар болсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааны үр дүнд "Гомсельмаш" үйлдвэрийн албан ёсны төлөөлөгчийн эрхийг авч худалдааны болон албан ёсны сэлбэг, баталгаат засварын үйлчилгээг нэвтрүүлэх бүрэн боломжтой талаар санал солилцлоо.

“Гомсельмаш” комбайны үйлдвэр нь 12000 гаруй ажилтантай бөгөөд Орос, Хятад, Казакстан, Монгол зэрэг олон улсад комбайнаа нийлүүлдэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай дэлхийн хэмжээний томоохон үйлдвэр юм гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ