Байгууллагын ойр орчмын 50 м хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээг хянана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр нийтийн эзэмшлийн гудамж, зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагын ойр орчмын 50 м хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээнд тавих хяналтыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг болгов.
Түүнчлэн, дараах
үүрэг даалгаврыг өгснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. Тодруулбал:
-Дугуй
цагаан, АСЕМ, Богдын музей, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зэрэг байршлын бүтээн байгуулалтыг
эрчимжүүлэх
-Өвлийн
хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин
механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх, хэрэгжилтийг хянах,
-“Сайжруулсан
шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын
ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
-Төсвийн
зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах,
үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч,
хэрэгжилтийг хянах
-Улаанбаатар
хотод инновацын эко систем бүрдүүлэх, шинэ санаа, инновацад суурилсан гарааны
бизнес эрхэлж буй компаниуд
болон залуучуудаа дэмжих
-“Digital
city” төслийн хүрээнд хийж буй
хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлийг
нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд
танилцуулах
-Авто
тээврийн шалгах нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотой 11 дүгээр сарын 5-наас эхлэн
татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд
хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах
-Замын хөдөлгөөний нэгдсэн төслийн ажил болох /RFID/ системийн угсралт, суурилуулалтын ажлыг дэмжиж эрчимжүүлэх гэжээ.