ХӨВСГӨЛ: Шинэ цагийн илгээлтийн эзэд малчин өрхөд туслав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-31 15:01:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд залуучуудын сайн дурын ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагааг Рашаант суманд өрнүүллээ.

Рашаант сумын Засаг даргын тамгын газар, сумын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүд, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтсийн залуучуудтай хамтран 3 дугаар багийн залуу малчин өрх Х.Батжаргал,  Н.Энхжаргал нарын гэр бүлд өвөлжилтийн бэлтгэл ажилд туслав.

Энх тал багийн шилдэг залуу малчин Х.Батжаргал 2017 онд айл гэр болсноос хойш мал маллаж эдүгээ 900 гаруй толгой малтай болжээ. Хүйтний улирал хаяанд ирсэн энэ үед үхрийн хашаа барьж, үхрийн хэвтэр бууц бэлтгэн өгсөн залуустаа талархаж буйгаа илэрхийлж байлаа.

 

Холбоотой мэдээ