СЭЛЭНГЭ: Аймгийн багш нарын баг тасралтгүй 5 жил дараалан аваргын алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-31 14:09:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хөдөөгийн багш нарын спортын XIX их наадам Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Спортын 5 төрлөөр зохион байгуулсан уг наадамд 20 аймгийн шилдэг багш нар өрсөлдөж аваргаа тодруулсан байна.

 

Шатар, Шагайн харваа, Теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг гэсэн 5 төрлийн нийлбэр 38 оноогоор Сэлэнгэ аймгийн багш нарын шигшээ баг тэргүүн байранд шалгарч, шилжин явах цом, алтан медалийн эзэд болжээ.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн багш нарын баг 5 дахь жилдээ аваргын алтан медаль хүртэж байгаа нь онцлог юм.

 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн багш нарын сагсан бөмбөгийн эмэгтэй баг алтан медаль, эрэгтэй баг  хүрэл медаль хүртсэн байна. Мөн багш нарын амжилтын тухайд Мандал сумын ЕБС-ийн багш С.Алтансувд “шилдэг довтлогч”-оор,  шалгарсан байна.

Холбоотой мэдээ