Малчин хулгайчтай хувиараа тохиролцож байгаа нь тэднийг өөгшүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:49:57

Хөвсгөл аймагт энэ онд мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 165 Цагдаагийн газарт бүртгэгджээ. Мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа бөгөөд Мөрөнтэй хил залгаа сумдад энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа гэнэ.

Оны эхний 8 сарын байдлаар иргэдээс малын хулгайтай холбоотой  165  гомдол санал ирсэнээс 99-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол эзэн холбогдогч нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн үндэслэлээр 10 малын хулгайн хэрэг шийдвэрлэгдээгүй үлджээ.

Малын хулгайн гэмт хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдохгүй, хулгайчийг өөгшүүлж байгаа нэг шалтгаан нь малаа алдсан малчин өөрөө хулгайчтай хувиараа тохиролцож алдсан малаа олон болгож авах зэрэг асуудал байгаа бөгөөд хулгайч малыг нь өгөхийн тулд дахин өөр хүнээс хулгайлах зэргээр малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд