В.Путин Туркийн Ерөнхийлөгчтэй уулзаж, хэлэлцээ хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-11 13:49:56

МОСКВА. /Reuters/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай энэ долоо хоногт уулзаж, Украины асуудлаар барууны орнуудтай хэлэлцээ хийх Оросын саналыг хэлэлцэж магадгүй хэмээн Кремль мэдэгдлээ.


Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, В.Путин Р.Эрдогантай энэ асуудлаар хэлэлцэхийг Орос үгүйсгэхгүй гэжээ.


Хоёр орны Ерөнхийлөгч нар энэ долоо хоногт Казахстанд айлчлах төлөвтэй байгаа юм.


ОХУ болон Украин улсуудтай ойр дотно харилцаатай Турк улсыг зуучлагч гэж үздэг.


Р.Эрдоган хурцадмал байдлыг намжаахыг В.Путинд уриалж, есдүгээр сард Оростой энхийн хэлэлцээг дахин эхлүүлэхийг мөн уриалсан.       

 

Холбоотой мэдээ