ДОРНОГОВЬ: Айл өрх, албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-04 11:47:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Халаалтын улирал эхэлж буйтай холбогдуулан Дорноговь аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг ус дулаанаар хангадаг Чандмань-ИлчОНӨХХК гал бадраах ёслолыг зохион байгуулж айл өрх, албан байгууллагуудад энэ сарын 1-нээс халаалт өгч эхэллээ.


Тус компани дөрвөн зуухтай ажиллаж байгаа бөгөөд үүнээс хоёр, гуравдугаар зуухыг шинэчлэн засварлаж өргөжүүлэх шаардлага ч бий гэдгийг албаныхан хэллээ. Мөн өнгөрсөн онд тус компанийн инженер, техникийн ажилтнууд нэг зуухаа шинэчлэн барьж ашиглалтад оруулсан аж. 

Холбоотой мэдээ