АРХАНГАЙ: Цэнхэр суманд гарсан түймрийг цурамд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-30 16:37:29

Архангай /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын Цэнхэр багийн Ширдэгийн гол гэх газар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гарсан ойн түймрийг цурамд оруулаад байна.


Түймрийн мэдээг тухайн өдрийн 14.00 цагт хүлээн авч, сумын ЗДТГ-аас Онцгой байдлын газартай хамтран шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Нийт 7 га талбайг хамарч, тархсан түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, орон нутгаас 45 хүн, 3 авто машин, 100 орчим түймэр унтраах багаж, тоног төхөөрөмж ашиглан цурамд оруулаад байна.

Ой, хээрийн түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна.


Тус аймгийн ихэнх нутгаар хуурайшилтийн зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрт зорчих, аялах, зугаалах, ойгоос мод бэлтгэх, байгалийн дагалт баялаг ашиглахдаа байгаль хамгаалагчаас өгсөн заавар, зөвлөмжийг мөрдөж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна

Холбоотой мэдээ