ГОВЬ-АЛТАЙ: "Бага наадам"-д 290 гаруй багш оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдын дунд спорт, урлагийн "Бага наадам"-ыг зохион байгуулав.
Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг угтан тус аймгийн БШУГ-аас Говь-Алтай аймгийн 31 цэцэрлэгийн 290 гаруй багш, ажилчдын дунд “Бага наадам”-ыг есдүгээр сарын 23, 24-нд зохиов. Оролцогчид багийн спорт болон гар бөмбөг, хөгжөөнт “Бид чадна”, чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа сорьсон байна.
-Гар бөмбөгийн тэмцээнд:
Тэргүүн байрт: Есөнбулаг сумын С.Нэргүй эрхлэгчтэй 11-р цэцэрлэг
Дэд байрт: Цээл сумын Х.Уранбилэг эрхлэгчтэй хүүхдийн цэцэрлэг
Гутгаар байрт: Эрдэнэ сумын Б.Отгонбаяр эрхлэгчтэй хүүхдийн цэцэрлэг
-Чөлөөт бүжгийн тэмцээнд:
Тэргүүн байрт: Есөнбулаг сумын И. Болорцэцэг эрхлэгчтэй 4-р цэцэрлэг
Дэд байрт: Есөнбулаг сумын С.Нэргүй эрхлэгчтэй 11-р цэцэрлэг
Гутгаар байрт: Есөнбулаг сумын С.Даваацэрэн эрхлэгчтэй 1-р цэцэрлэг
-Бид чадна хөгжөөнт тэмцээнд:
Тэргүүн байрт: Есөнбулаг сумын Б.Цээпил эрхлэгчтэй 8-р цэцэрлэг
Дэд байрт: Хөхморьт сумын П.Чанцалням эрхлэгчтэй хүүхдийн цэцэрлэг
Гутгаар байрт: Есөнбулаг сумын И.Болорцэцэг эрхлэгчтэй 4-р цэцэрлэг манлайлан оролцсон тухай Говь-Алтай аймгийн БШУГ-аас мэдээлэв.