ДОРНОД: Шилдэг сувилагчдад орон сууцны дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-12 16:45:30

Дорнод /МОНЦАМЭ/. "Би сувилагч" төсөлт уралдаанаас шалгарсан шилдэг гурван сувилагчид орон сууцны дэмжлэг болгож, тус бүр 20 сая төгрөгийг аймгийн удирдлага гардуулж өглөө. Энэхүү уралдааныг гурван үе шаттайгаар энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулсан юм. 

Уралдаанд БОЭТ, өрх, сумын эрүүл мэндийн төвийн нийт 45 сувилагч оролцсоноос Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, “Ягаанцээнэ” өрхийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Ч.Энхзаяа нар мэдлэг чадвараараа хамгийн өндөр оноо авч шалгарчээ. 

Шалгарсан сувилагч нар Улаанбаатар хот болон Дорнод аймагтаа орон сууц худалдан авахаар барилгын компаниудад захиалгаа өгсөн гэдгээ ярьж байлаа. 

Ийнхүү эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр багагүй ажил хийж байгаагийн нэг нь дээрх төсөлт уралдаан юм. Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 1130 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Үүний 300 буюу 26.5 хувийг сувилагчид эзэлж байна.

Холбоотой мэдээ