“Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах” нь арга хэмжээ Женев хотод болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-29 11:02:01
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Женев хотноо  2022   оны 8 дугаар  сарын 27-ны өдөр “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” арга хэмжээ болов.


Монгол Улсын Соёлын Элч, МУСТА Б.Нарандэлгэр   арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд цуур, аман хуур зэрэг монгол ардын хөгжмийн зэмсэгүүд болон хөөмийн урлагийн үүсэл гарлын  талаар  танилцуулж,  богино хэмжээний сургалт явууллаа. 


Мөн үеэр агаарын   иогийн багш Н.Үүлэнсолонго иог,   бясалгалаар дамжуулан эрүүл зөв   амьдралын хэв маягт суралцах талаар   үзэгчидтэй харилцан яриа өрнүүлж, нарны мөргөл болон бий биелгээний хөдөлгөөнийг танилцуулав. 


Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсын Соёлын Элч, МУСТА Б.Нарандэлгэрт   үндэсний   биет   болон   биет   бус   соёлын   өвийг   түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ   оруулж буйд талархал илэрхийлээд   цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 




Холбоотой мэдээ