ГОВЬ-АЛТАЙ: Шинжилгээний хариу сөрөг гарч, хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-24 02:05:18

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, Есөнбулаг  суманд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.


Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол наймдугаар сарын 22-нд бүртгэгдэж Аймгийн онцгой комиссын хурал, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. 

Холбогдох албадаас шуурхай арга хэмжээ авч тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн иргэний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн ба шинжилгээний хариу "Сөрөг" гарсан тухай холбогдох албанаас мэдээлэв. Иймд Есөнбулаг суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, хэвийн горимд шилжүүлсэн тухай Аймгийн онцгой комиссоос мэдэгдлээ.

Холбоотой мэдээ