ДУНДГОВЬ: Нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-22 17:32:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны хичээлийн шинэ жилд Сайнцагаан сумын 2 сургууль, нэг цэцэрлэгийн барилга дахин төлөвлөлтөд орж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдахаар болсон.


Тус сумын хэмжээнд 8 цэцэрлэгт сургуулийн өмнөх насны 1670, 5 сургуулийн 1 дүгээр ангид 466 хүүхэд элсэн суралцах ажээ.

Өнгөрсөн хичээлийн жилд “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн барилгын ажил эхэлж, тус сургууль өөрийнхөө бага сургуулийн хичээлийн байранд хичээллэж байсан. Энэ жил мөн энэ байдлаараа хичээллэх ба шинээр дахин төлөвлөлтөд орсон "Хүмүүнлэг" сургуулийн  6-12 дугаар анги "Дундговь Политехник коллеж"-ийн хичээлийн байранд, 1-5-р анги "Цэгц билэг"- сургуулийн хичээлийн байранд хичээллэхээр зохицуулж байна.


Харин 2 дугаар цэцэрлэг Мандал сургуулийн хичээлийн байранд сургалтын үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байгаа аж.

ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэх ба СӨБ-ийн хүүхдүүдийг 08-р сарын 26-наас хамран сургах тойргийн харъяалал харгалзан цэцэрлэгүүд дээр бүртгэл хийж эхлэхийг Сайнцагаан сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ