Хичээл эхлэхэд цөөн хоног үлдсэн ч засвар нь эхлээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-11 16:25:44

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдын ахалсан ажлын хэсэг тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа Дархан сумын 12 жилийн сургалттай Есдүгээр дунд сургуулийн дээврийн засварын ажилтай танилцлаа.

Тус сургуулийн барилга байгуулсан цагаасаа эхэлж иж бүрэн засвар хийж байгаагүй учир энэ жил улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын “Самосон” ХХК засварын ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар засварын явц 85 хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын дундуур бүрэн дуусч улсын комисст хүлээлгэн өгөх аж. Мөн тус сумын 12 дугаар цэцэрлэгт дулаан бойлер тавих, 7 дугаар цэцэрлэгт гал тогооны засвар, 23 дугаар цэцэрлэгт 1, 2 дугаар давхрын дулааны шугам солих ажлууд сонгон шалгаруулалтын шатандаа явж байна. Түүнчлэн өвөлжилт хүндэрч болзошгүй байгууллагуудын тоонд нэгдүгээр сургууль, гуравдугаар цэцэрлэгийн гадна цэвэр ус, дулааны шугам засварлах, Залуучуудын театрын дээврийн засвар, 10 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварыг хийх шаардлагатай байгаа гэж аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд ярилаа.  

                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ