"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын шугамд тоон радио холбооны сүлжээ суурилуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-07-01 15:30:51

МОСКВА. /zdmira/. Монголын коксжих нүүрсний томоохон ордыг БНХАУ-тай холбох “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн 250 км урт төмөр замын шугамд Испанийн “Teltronic” компани TETRA стандартын радио холбооны сүлжээг ашиглалтад орууллаа.


Уг шугамд мэдээлэл хүлээн авах, боловсруулах, дамжуулах хоёр зангилаа (үндсэн, нөөц), онцгой нөхцөлд ажиллах зориулалттай суурь станцууд, хоёр диспетчерийн ажлын станц бүхий хяналтын төв, 16 зүтгүүр, замын машины радио станцууд, түүнчлэн замын хөдөлгөөний удирдлага, аюулгүй байдал, засвар үйлчилгээ хариуцсан ажилтнуудад зориулсан ширээний терминалууд суурилуулжээ.


1520 мм-ийн царигтай энэхүү шугамыг 2022 он долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шугамд явах зүтгүүрийг “Progress Rail” компани /АНУ-ын “Caterpillar” корпорацын бүрэлдэхүүнд багтдаг/, вагоныг Оросын “Объединенная вагонная компания” компани, төмөр замын бэхэлгээг Германы “Vossloh” компани нийлүүлэх аж. 


Холбоотой мэдээ