ГОВЬ-АЛТАЙ: 800 оноо авсан сурагчдыг урамшууллаа

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-30 09:58:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан Говь-Алтай аймгийн ЕБС-ийн гурван сурагчийг "Төрөлх-Алтай" ТББ-аас тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулж оюуныг нь мялаалаа. "ЭЕШ 2022" энэ удаагийн шалгалтад:


-Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэбаярын Дөлгөөн математикийн хичээлээр 800 оноо 

-Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн сурагч Галбадрахын Номин-Эрдэнэ нийгмийн ухааны хичээлээр 800 оноо 

-Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Болортуяа нийгмийн ухааны хичээлээр 800 оноо оноо авч үе тэнгийнхнийгээ хошуучилсан юм. Эдгээр сурагчдыг Есөнбулаг сумын лабортори нэгдүгээр сургуулийн Нийгмийн ухааны багш Б.Түвдэндорж, Ү.Баярмаа, Матемакийн багш Н.Доржмаа нар амжилттай бэлтгэсэн байна. 

"Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн,Д.Амарбаясгалангийн санаачилгаар 2019 оноос эхлэн Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж ЭЕШ-аас хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан сурагч тус бүрийг нэг сая төгрөгөөр ийнхүү урамшуулж байгаа юм.


Холбоотой мэдээ