Пакистанд халдварт саа өвчний эсрэг дархлаажуулалтын аян эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-28 13:28:28

ИСЛАМАБАД. /Синьхуа/. Пакистанд халдварт саа өвчинтэй тэмцэх зорилгоор 25 дүүрэгт дархлаажуулалтын аянг даваа гаргаас эхлүүлснийг Ерөнхий сайд Шахбаз Шариф мэдэгдэв.


Ерөнхий сайд твиттер хуудсаараа дамжуулан "халдварт саа өвчин нь амь насанд төдийгүй бидний хүүхдүүдийн ирээдүйд заналхийлж буй аминд халтай вирус" гэж мэдэгджээ.


Пакистаны төрийн мэдлийн хэвлэлийн мэдээлснээр, дархлаажуулалтын аян нь 5 хүртэлх насны хүүхдэд саагийн эсрэг вакцинд хамруулах зорилготой байна. 


Пенжаб, Синд, Хайбер-Пахтунхва, Белужистан мужуудад 12 сая гаруй хүүхдийг дархлаажуулах аянд эмнэлгийн 85 мянга орчим ажилтан оролцох юм.


Ерөнхий сайд Ш.Шариф, "Одоогоор уг өвчнийг бүрэн устгаж чадаагүйд харамсаж байна, дархлаажуулалтын ажлыг амжилттай явуулж, халдварт саа өвчнийг ялцгаая" гэж уриалжээ

Холбоотой мэдээ