Ж.Пауэлл: ХНС инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүг нэмэгдүүлсээр байх болно

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-23 16:02:23

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ тэргүүн Жером Пауэлл Төв банк инфляцийг бууруулахын тулд мөнгөний бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв.


Тодруулбал, Ж.Пауэлл лхагва гарагт Сенатын Банкны хорооны сонсгол дээр хэлэхдээ, “Бид хүүгийн өсөлтийг үргэлжлүүлэх нь зохистой байх болно хэмээн найдаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд инфляц хүлээлтээс илт давсан бөгөөд цаашид ч хэвээр байх болно. Тиймээс бид эдийн засгийн үзүүлэлтүүд болон тасралтгүй өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тулгуурлан уян хатан байх шаардлагатай” гэжээ.


ХНС өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогын хүүгээ 0.75 хувиар өсгөснөө зарласан ба жишиг хүүг 1.5-аас 1.75 хүртэл өсгөсөн нь 1994 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.


Ж.Пауэлл өнгөрсөн долоо хоногт мөн ХНС 7 дугаар сарын сүүлээр хийх ээлжит хурлаараа бодлогын хүүг 0.75 эсвэл 0.5 хувиар дахин өсгөж магадгүй хэмээн мэдэгдсэн. 

Холбоотой мэдээ