Турк АНУ-ын иргэдийг 30 хоног хүртэлх хугацаатай баривчлах эрхтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-09 10:18:26

ВАШИНГТОН. /Sputnik/. Туркт зарлаад байгаа онц байдлын үеэр АНУ-ын иргэд 30 хоног хүртэлх хугацаатайгаар баривчлагдаж болзошгүйг Анкара хот дахь АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ анхааруулсан байна.

Өнгөрсөн сарын 15-нд болсон цэргийн эргэлт хийх оролдлогын дараа Туркт гурван сарын хугацаатай онц байдал зарласан билээ.

Хувийн бичиг баримтгүй явж байгаад Туркийн цагдаа нарт баригдсан хэн ч болов торгуулж эсвэл хоригдож болзошгүй гэж Элчин сайдын яам иргэддээ сануулаад, хувийн бичиг баримтаа байнга биедээ авч явахыг анхааруулсан байна.

Онц байдал зарласан үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог ажээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яам олон нийтийн арга хэмжээ болон томоохон хэмжээний жагсаал цуглаанаас хол байхыг иргэддээ анхааруулжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ