НӨХӨН СОНГУУЛЬ: Сэлэнгэ аймгийн 8 суманд зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-19 10:53:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өглөөний 7.00 цагт эхэлсэн нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт Сэлэнгэ аймагт амжилттай явагдаж байна.

Энэхүү нөхөн болон дахин сонгуулийг тус аймгийн Орхонтуул суманд аймгийн ИТХ-ын 1 дүгээр тойрогт, Алтанбулаг сумын нэгдүгээр тойрогт, Жавхлант сумын нэгдүгээр тойрогт, Хүдэр сумын нэгдүгээр тойрогт, Хушаат сумын нэгдүгээр тойрогт, Цагааннуур сумын хоёрдугаар тойрогт, Мандал сумын хоёрдугаар тойрогт, Сайхан сумын нэгдүгээр тойрогт тус тус зохион байгуулж байна. Сонгууль 7.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ