Хатагин, буриад, барга, үзэмчин түмний их наадмыг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-06 12:49:03

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ жил Хатагины томоохон баяраас гадна буриад түмний “Алтаргана”, үзэмчин угсаатны “Алтан дөрөө”, баргачуудын “Баргажин” наадам тохиож байна.

Буриад зоны “Алтаргана” наадам хойд хөршийн Чита хотын Агын тойрогт болно. Харин 2007 оноос хойш өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн баргачуудын “Баргажин” наадмыг Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм. Түүнчлэн үзэмчин угсаатны “Алтан дөрөө” наадмыг ирэх сарын сүүлээр аймгийн төвд тэмдэглэх бол “Хатагины их наадам” наймдугаар сарын эхний арав хоногт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болох тов гарчээ. Аймгийн Засаг даргын захирамжаар их наадмуудыг зохион байгуулах комиссыг томилжээ. 

Холбоотой мэдээ