Оюутнууд үндэснийхээ соёлын өвийг сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-05-17 07:51:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын их, дээд сургуулиудаас хамгийн олон орны, хамгийн их гадаадын оюутан суралцдаг Оросын Улс түмний найрамдлын их сургууль Москва хотын Баруун өмнөд тойргийн оршин суугчдад дэлхийн улс орнуудын соёлыг сурталчлан таниулах уламжлалт “Баруун өмнөд гараг” фестивалийг энэ сарын 14-нд зохион байгуулав.

 

Дэлхийн таван тивийн улс орнуудтай нэг орон зайнд, нэг өдөрт багтаан үзэгчдэд танилцуулдаг энэхүү үйл ажиллагаанд Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн Монгол оюутнууд оролцож тусгайлан зассан асарт үндэснийхээ соёлын өвийг сурталчлан таниуллаа.

Түүнчлэн энэ үеэр зохион байгуулсан тоглолтод тус сургуулийн Монгол оюутнуудын бүжгийн хамтлаг “Монгол бүсгүй” үзүүлбэрийг толилуулав.

34 дэх удаагаа зохион байгуулж буй энэхүү фестивальд тус сургуульд суралцаж буй гадаадын 160 орны оюутны зөвлөлөөс 64 нь бие даасан үзэсгэлэн гаргаж, 52 нь нэгдсэн концертод урлагийн тоглолт үзүүлжээ.

 

Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.






Холбоотой мэдээ