Аймгийн Засаг дарга улсын олимпиадад оролцох сурагч, багш нарын зардлыг даана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-06 17:36:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ улсын математикийн 58 дугаар олимпиадад оролцох аймагтаа тэргүүн байр эзэлсэн сурагч, багш нарын зардлыг санхүүжүүлэхээр болжээ. Математикийн олимпиадын 2-ын даваа болж, 9, 10, 11, 12 дугаар анги, багш төрлөөр 80 хүн өрсөлдсөн байна.

Олимпиадад оролцсон 9-р ангийн сурагчдаас Булган сумын 3-р сургуулийн Б.Мөнхжин, Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн Б.Хонгорзул, Сайхан сумын сургуулийн Н.Наранзаяа, 10-р ангийн сурагчдаас Булган сумын 1-р сургуулийн О.Ариунтуяа, 3-р сургуулийн Т.Баянсан, Хишиг-Өндөр сумын П.Мөнхзолбоо, 11-р ангийн сурагчдаас Булган сумын 1-р сургуулийн Э.Хонгорзул, Хутаг-Өндөр сумын сургуулийн А.Ариунаа, Гурванбулаг сумын сургуулийн Б.Хүслэн, 12-р ангийн сурагчдаас Тэшиг сумын сургуулийн М.Эрдэнэзаяа, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Х.Чулуунчимэг, Хутаг-Өндөр сумын сургуулийн А.Буяндэлгэр нар эхний гурван байр эзэллээ.

Математикийн багш нараас Булган сумын 1-р сургуулийн З.Гэрэлмаа, Рашаант сумын Т.Гантулга, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн П.Золжаргал эхний байранд шалгарчээ. Математикийн түргэн бодолтын төрөлд Хишиг-Өндөр сумын сургуулийн багш Н.Хандсүрэн түрүүлж, Булган сумын 1-р сургуулийн багш Д.Нарангэрэл, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш М.Одонтунгалаг удаах байр эзэлсэн байна.

Холбоотой мэдээ