Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-21 17:43:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус аймагт томуугийн халдвар хамгийн их байгаа 10 сумын сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг энэ сарын 28-ны өдөр хүртэл түр зогсоогоод байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд амбулаторийн үзлэгээр 130 орчим хүүхэд үзүүлсэн байна. Хүүхэд томуу тусаад тун удалгүй хатгаа  болж хүндэрч байгаа тул эцэг эхчүүд дур мэдэн эмчлэхгүй Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах шаардлагатай. Мөн илчлэг амин дэм бүхий хоол хүнс өгч, дааруулахгүй байхыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.


Холбоотой мэдээ