Хөвсгөлд гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 33,8 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-18 16:49:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2021 онд нийт 716 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оны мөн үетэй харьцуулахад 181 хэргээр буюу 33.8  хувиар өссөн байна.

Тухайлбал хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 15 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 7 хэргээр буюу 87.5 хувь, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал ашиглах гэмт хэрэг 9 бүртгэгдэж өмнө оны мөн үетэй харьцуулахад 6 хэргээр буюу 3 дахин, эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг 7 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 5 хэргээр буюу 3.5 дахин өссөн байна. Мөн залилах гэмт хэрэг 273 бүртгэгдэж өмнө оны мөн үетэй харьцуулахад 247 хэргээр буюу 10.5 дахин, эдийн засгийн гэмт хэрэг 3 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 хэргээр буюу 3 дахин, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хэргээр буюу 12 дахин өссөн байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

                                                                             

 

 


Холбоотой мэдээ